BCH Mongolia

Биологийн аюулгүй байдлын мэдээллийн цонхны тухай

Монгол улсын Картаген протоколын хэрэгжилтийг дэмжих үндэсний мэдээллийн платформ

БАМ-ын тухай

Биологийн аюулгүй байдлын мэдээллийн цонх (БАМ) нь Картаген протоколын 18 дугаар зүйлийн дагуу үүсгэгдсэн үндэсний мэдээллийн систем бөгөөд генетик өөрчлөлттэй амьтан, ургамал болон түүний бүтээгдэхүүний аюулгүй ашиглалт, хөдөлгөөн, арилжаатай холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй түгээх зорилготой.

Монгол Улс Картаген протоколд 2000 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү портал нь протоколын хэрэгжилтийг дэмжих үндэсний мэдээллийн сангийн албан ёсны цонх юм.

Зорилго: эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, оюутан, фермерүүд зэрэг олон төрлийн хэрэглэгчдэд биологийн аюулгүй байдлын мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар түгээх, мэдлэг солилцоог дэмжих.

Онцлог функцууд

Хайлт

Монгол улстай холбоотой бүх бичлэгийг хайж олох

Илгээх

Бүртгэлтэй хэрэглэгч мэдээлэл оруулах боломжтой

BCH холболт

Олон улсын bch.cbd.int порталтай шууд холбогдсон

Захиалагч байгууллага

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2 дугаар байр

Гүйцэтгэгч

Дижитал Индастри ХХК

Картаген протокол

Картаген протокол нь аюулгүй биотехнологийн ашиглалт, гено өөрчлөлттэй амьтан, ургамлын трансгранич хөдөлгөөн, арилжаа, боловсруулалт, ашиглалтын талаарх мэдээллийг солилцоход чиглэсэн олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Протокол нь улс орнуудад мэдээллийн ил тод байдал, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдлэгийг хангах үүрэг өгдөг.

Дэлгэрэнгүй унших
Холбоо барих